Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусна...

Энэ үгний тухай бодохоос ч аймаар юм...Би өөрөө ингэж хэлчихээд өөрөөсөө жигтэйхэн их цочлоо...Дуус ч яваа юм шиг...Аймаар боловч бодоод үзэхэд нээрээ л үнэн үг санагдлаа...Хүн хүсэл мөрөөдөл,ямар нэгэн зорилоггүй болвол хүн гэхэд хэцүүхэн л болох байхдаа...

Саяханы нэг өдөр би танил хөршийндөө шагшуурга бэлэглэхээр очисон юм.Учир нь "Шагшуурны өдөр" байсан юм л даа.Хөрш айлын 2 танил маань надад талархаж жаахан дайлах зуураа ойролцоох шүүгээнээсээ хөзөр гарган ирсэнээ:

"Ямар нэгэн юм мэргэлүүлэхүү?" гээд инээмсэглэв.Угаасаа намайг хөзөр тоглодоггүйг мэдэх болхоороо  "тоглохуу" гэж асуугаагүй байх л даа.

Гэсэн ч би гайхсанаа,"Мэргэлүүлэхээ?!" гэж асуусанаа:"Яаж?" гэв."Яахав бодож яваа юм ч юмуу"гэхэд нь би:"Хүсч байгаа юмуу?"гэж залруулаад,ядаж хүнд чинь санаа зовоосон асуудал ч юмуу,ингэхсэн тэгэхсэн гэсэн хүсэл,сонирхол байдаг даа,нэг л санаанд орохгүй байх чинь гэж бодонгоо:"хүсч байгаа юм байхгүй ээ"гэхэд "тийм төгс болчихсонуу" гээд инээмсэглэн хөзөрөө хураахад нь :

"Нээрээ хүссэн юм алгаа,үгүй тэгээд ...хүсэл дуусахаар чинь хүн өөрөө бас дуусдаг байхдаа,хүсэл дуусан газар хүн өөрөө дууснаа..."гэсэн хачин зүйл өөрийн эрхгүй хэлчихэв.Гэхдээ би их л намуухан дуугарсан.(нээрээ л дуусаx гэж байгаа юм шиг ккк)

Тэр 2 надруу гайхан харахад нь би өөрөөсөө цочин сэртэсхийн харсанаа,тэрүүхэн тэндээ өндөсхийв...

Сонин юм хэлсэндээ,идээ ундаа болж,хөгжилтэй байх гэж хэсэг зуур энд тэндэхийн юм ярьж "худлаа шахам"инээж сууж байгаад,2 хөршийгөө "эртхэн амардаа"гээд би ч гарлаа...

Гэрийн зүг, оройн сайханд ажуухан гэлдэрч явахдаа саяны үгээ бодлоо.

Нээрээ тэгж бодоод,тэгж хэлэхэд би өөрөө дуусаагүй, хөл толгой бүтэн л байсан шүү дээ гэж хөгжилтэйхэн бодон сэтгэлээ засмар аядаад,муухан инээмсэглэж явав.( хүн дуусна гэхэд,юу гэж л цас мөс шиг хайлаад алга болчих вэ дээ...хэхэ)

Гэсэн ч бодол үргэлжилсэн хэвээрээ...

Би өөрөө ямар нэг юм хүсч,хөөцөлдөж чадахгүй байна гэдэг,би өөрөө өөрийгөө хөнөөгөөд ч байгаа юм шиг...

Ямартаа л намайг" юу ч хийхгүй" яваад байхаар нэгэн анд маань намайг баахан шалгааж шалгааж байгаад

"Чамайг хөглөх юм юу ч үгүй байгаа юм боловуу даа"гэж билээ.

Их л идвэхитэй амьдарч байсан нэг үеэ бодход би шал доор буучихаад явж байгаа болхоороо,сайхан бичиж,сайхан зурж,сайхан ярьж,сайхан инээж,сайхан хайрлаж,сайхан наргиж.......аль нэгийг нь ч чадахгүй удаж байгаа болхоороо л энэ бүхнээс үүдээд "гэнэтийн асуултанд" саяны үг надаас гэнэт гарсан байх...

Гэхдээ л зүрх оргүй хоосон хашгирна л гэж үгүй дээ...

Зовлон дайрхад хүн нус нулимастайгаа холилдож, өглөө үдэшээ ялгахгүй уйлж бархирахгүйгээр тэсч гүрий лээ ч (нулимасаа дотогшоон залгиж цаанаа их л шаналаж байгаа,тэгсэн хирнээ ухаантаныг бодон  нууж гүрийгээд ккк) амьдаралд ингэж номхон алхаж,хүлцэнгүй гуньж бүүр болдоггүй юм байна...(маш удаан гуньж шүү)(тэгвэл тэгээ л урсгалаараа дуусна)

...Сэхээ авч би ийнхүү бодлоо...Сэтгэлээ бариад,зүрхээн дараад,энгэрээ товчлоод эндээс би холдон одъёо гэдэг байтал,би хэтэрхий дараад ,бариад өөрийгөө "шорон" шиг хориод байсан юм боловуу?

(Хүсэл мөрөөдөлөө ингэтлээ үгүй хийчих ч гэж дээ...)

Юутай ч би их л ГУНИГЛУУН л болжээ...

"Дуусахаасаа" өмнө анзаарсан нь яамай даа.......          

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ~Жинжиймаa~ | 2008-11-22 00:45:00
ойлгомжгүй ч юм биччих вүү дээ...хэхэ
2. Монгол Зон | 2008-11-22 00:52:45
...Дуус ч яваа юм шиг...? энэ юу гэж ойлгох вэ?
3. Монгол Зон | 2008-11-22 00:56:25
их нариин юм бичсэн баина, хүн сэтгэлийн тэнхээ, итгэл байхгүй болох үед наадах чинь зохих болов уу. гүн л сэтгэсэн байна.
4. ~Жинжиймаa~ | 2008-11-22 00:56:39
бүүр шантарч цөхрөөд юу ч боддоггүй хүнийг тэгж хэлэх гэж орлдсон юмаа
5. ~Жинжиймаa~ | 2008-11-22 00:58:23
яг тэгж бодоод л юугаа ч бүү дуусга гэж захих гээ л... хэхэ
6. hmm (зочин) | 2008-11-22 00:59:52
hai but? haaguur bn
7. Монгол Зон | 2008-11-22 01:00:57
hi hmm, ertuud bi orood neg lauren ch biluu hntei uzeed, chi baisan uu? lounge2-d?
8. ~Жинжиймаa~ | 2008-11-22 01:01:36
ийм орой та нар унтаагүй байсан юмуу?би өөрийгөө бараг л ганцаараа байгаа гэж бодож байлаа
9. hmm (зочин) | 2008-11-22 01:03:42
hehe. mongol nereeree l suuna shuudee hu. odoo social-iin fresh meat-d 58 r table. hureed ireh uu?
10. Монгол Зон | 2008-11-22 01:07:23
15 min daraa bagiigaa busand suulgana, ergej orood uznee, chi baival?
11. Монгол Зон | 2008-11-22 01:08:39
jinjiimaa, ner chin saihan yum baina. iim duu, kino baidag bil uu, battsetseg togloson ch bil uu? saihan jujigchin huuhen.
12. hmm (зочин) | 2008-11-22 01:08:39
ok
13. Монгол Зон | 2008-11-22 01:09:15
aimaar namaig darah geed l gar ni zagatrnaad, ug ni hurtslagdaad l bna uu, hmm?
14. hmm (зочин) | 2008-11-22 01:13:43
gui ee guu. horhoitoin bolhooroo shatar nuudeg bol hani tatchih geel
15. ~Жинжиймаa~ | 2008-11-22 01:14:51
аан тийм ,баярлалаа,бутаа.бүгд зөв л дөө..гэхдээ нэр маань чбас энэ бүхэнтэй учиртай .хамаатай...хэхэ
16. ~Жинжиймаa~ | 2008-11-22 01:24:43
за залуусаа түр бака,сайхан амарцгаагаарай...би ч унтийй дөө
17. Монгол Зон | 2008-11-22 01:25:37
sain uu battsetseg ee, windycitydee baina uu? huitreed tsas oroh geed l ain?
18. Hilde | 2008-11-22 01:28:48
xm xun bur uur uuruur gunig zoblong mederch hariu uildel uzuuleh yum daa...
19. amanjinka (зочин) | 2008-11-22 01:29:00
хамаагүй их хорьж барьж цагдаад яахнуу дээ өөрийгөө..сайхан жолоогын сул тавиад өг хэ хэ
20. Учирал (зочин) | 2008-11-22 01:31:49
Жинжий,дажгүй шүү...гэхдээ гунигаа жаахан ч гэсэн хасаараййййййййййй,уйлж болохгүй шүү алдрай минь!!!
21. Монгол Зон | 2008-11-22 01:57:31
hey, hmm bi orood irlee, chi hed deer baina?
22. hmm (зочин) | 2008-11-22 02:00:00
Social-iin social lounge 8
23. Монгол Зон | 2008-11-22 02:01:04
ok
24. monjigo | 2008-11-22 02:01:28
Uhsen ch gesen huselteigee avsand orno
Uguirsen ch gesen moroodolteigoo amidraliig sorno ... guniglah ue zondoo bdag ch gunig nadad zohihgui, chamd ch bas zohihgui ee Jinjiimaa!!!
25. mon_rose | 2008-11-22 02:08:57
tun dajgui boljee,
nomad aaaali deer ued iim garchigtai bichleg bas bichij baisan,
26. ~Жинжиймаa~ | 2008-11-22 20:46:48
bayarlalaa monjigoo,uneheer taatai bn...ih l hicheenee naiz ni...chi ch bas ineemseglej yabaarai!!!
27. ~Жинжиймаa~ | 2008-11-22 20:57:40
tiimuu mon rose oo,bi er unshaagui yum bnaa...taalsand bayarlalaa...
28. amanjinka | 2008-11-24 03:00:44
сайн уу хө

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 


Powered by