Хувь ганцхан чи минь...

Өлмийгөө өргөн байж чамайгаа үнсэх сайхан

Өөр ертөнцөд одсон юм шиг гэгээн агшиныг эдэлдэг

Үл ялимагхан бөхийсхийн хацараа өгөх чинь сайхан

Өдөрийн од шиг тохиосон миний л ганцхан амрагаа!

Гал залуугийн чинь хийморь хэвээрээ байхад

 Гандсан гундсан үгээр өөрийгөө бүү элээ!

Үлээх салхи,хур бороонд ч гандаагүй

Үзэмжийн чинь өмнө сэтгэл бахдаж явдаг шүү би!

Хурмастын хишиг,нартын ерөөлөөр учирсан

Хувь ганцхан чи минь ээ!

Дээдийн жаргал,дэлгэрхэн бүхнийг чамдаа амлаагүй ч

Дэргэд чинь би уйтгар гунигийг мартдагаа...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-12-01 21:46:46
сайн уу хө сайхан бичжээ
2. ~Жинжиймаa~ | 2008-12-01 21:48:16
Сайн Аманжи,баярлалаа...чи бас дажгүй хийсэн байн лээ шүү
3. amanjinka | 2008-12-01 21:50:32
зүгээр дээ ...өө миний юм хийх нтр ч дээ буруу хойшоо уйдсан амьтан л хэрэгтэй хэрэггүй юм сарачиж суух юм дөөө
4. ~Жинжиймаa~ | 2008-12-01 22:04:39
зүгээрдээ,чиний хэлсэнээс хамаагүй сайхан л болсон байсан шүү дээ...хэхэ
5. amanjinka | 2008-12-01 22:28:03
дур дураа нь голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л сараачиж суууна даа хэ хэ
6. amanjinka | 2008-12-05 02:16:54
сайн уу хө
7. ~Жинжиймаa~ | 2008-12-05 18:24:11
ок

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 


Powered by