Эмзэглэн,эмзэглүүлэн байж нэг л үнсье!!!....

Эгшисэн зүрх минь хатчихаагүй л юм байна

Эрэвгэр нүдээ ирмээд инээсэн

Эхнэртэй залуугийн харцанд

Эрхгүй нэг би бүдэрчихлээ...


Нууцхан амраг гэдэг хэзээ ч жаргадаггүй гээд

Нуугдаж уйлчихаад нулимасаа арччихлаа

Нулимас дагуулсан зовлонг төгсгөх гэж

Нуурын гүнрүү догдлолоо чулуудчихлаа...


Хачин гуниг зүрхэнд үерлэж

Хайрлаж болохгүйн гачлантай эвлэрнэ

Хамгийн сайхан эрчүүд минь цөмөөрөө

Ханьтай, үртэй л байх юм даа...


Энхрийлэл,хайраараа намайг догдлуулсан ч

Эхнэртэй залуу минь чи бүүр явдаа!!!

Эрхэмсэг гоог олж харсан нүдэн дээр чинь л

Эмзэглэн ,эмзэглүлэн байж нэг л үнсъе,уучил!!!!...

 

Сэтгэгдэлүүд:

1. tuguus (зочин) | 2009-02-10 00:49:11
unen zuil heljee
2. ~Жинжиймаa~ | 2009-02-10 01:24:23
төгөөс чамд баярлалаа....................
3. monjigo | 2009-02-10 01:51:22
saihan bichjee,ingeed l yavuulsan ni deer dee... hairlasan zaluu buhen mine hanitai bhiin
Huniih bolohoor ni hairladag yum bolov uu... gej neeree
4. ~Жинжиймаa~ | 2009-02-10 01:58:48
monjigoo heduude orood irebee???????kk tiimee bayaarlaj yabdag shuuu naizdaaaaaaaaa.........
5. Sono78 (зочин) | 2009-02-10 10:42:01
Оюутан байхад бидний хэсэг нөхөд шөнөжин шүлэг уншиж хонодогсон, орны адъяалаа нөмөрчихөөд л, найрааны тойргоо явуулаад л. Маргааш өглөө хичээлтэйгээ ч мартчихсан. Тэдний дундаас өнөө хэдийнэ олны танил болсон найрагчид олон байдаг юм аа.

Чиний шүлэгнүүд таалагддаг гэдгийг хэлэх гэсэн юм Жинжиймаа.
6. ~Жинжиймаa~ | 2009-02-10 20:02:06
sainuu Sono78 aa? shn dursamj bichsen bn...shuleg yaruu nairagiig uneheer sonirhodog yum bnaa..Bayarlalaa chamd.....
7. Sono78 (зочин) | 2009-02-11 04:10:09
Амьдралын энэхэн харгуйд мөр мөрөө хөөгөөд одсон доо бидний хэсэг нөхөд. Төөрөг төөргөөрөө гэдэг шиг хорвоо "-чи үүнийг, аа та түүнийг" гээд бидний гүйцэтгэж явах ажлуудыг нь заагаад өгчихдөг юм шиг байгаа юм.

Гэгээхэн мөрүүдийг сонсож суух үнэхээрийн аз жаргал, бас тайтгарал.

Би өөрийн тань шүлэгнүүдээс зарим нэг сувдыг шүүрдэг.

Шүлэг сонсож, санаа алдсан дэггүйхэн нас минь надаасаа холдсоор л байгааг би мэдэх юм Жинжиймаа.
8. ~Жинжиймаa~ | 2009-02-12 00:48:55
Hi Sono78! Tiimee hun buhen oor ooriin hubi tabilangaaraa yabaa...shn bichdeg shigee nuhatstai boddog bh gej bodoj bn.ta blog neebel yasan yum be??? lab chadna gej bodoj bn...amjilt husie!
9. Style_s | 2009-03-11 14:52:53
gooe chinii shuleguud unen tasarhai bi chinii blogoos salhaa bolison
10. jinjiimaa (зочин) | 2009-03-18 19:53:59
bayarlalaa Style_s chamd bas ih az hiimoriig husen yorooe!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 


Powered by