Дурлалын нуурны хөвөөнөө бодол амсхийж саатлаа
Дутуу бүхэндээ хорогдон эргэн хурган үдэллээ
Долоон бурхан нуурын долгионд буучихаж
Дотнохон дүрийг чинь тэнд бас зурчихаж...
Доголон нулимасаа хуурамч инээдэндээ зангидавч
Дурсамж хийгээд зөгнөлөө бодохуй,элс самаран үймэрмээр...
Тамираан тасартал гүйлдэн ус үсчүүлэн нааддагсан...
Танхил гэнэн насаа, нуурийн хөвөөнд гээж дээ...
Дүнсгэр жаахан нуур нөхөрлөл нэхэн булингартана...
Дууны сайханыг аялах гэтэл хоолой дутаад хүрсэнгүй ээ
Харц татам залуус үүгээр түүгээр хөшилдөнө
Хайрлан дурлаюу гэтэл чамаар дутаад чадсангүй ээ
Халгих голын цалгиа үүмэн сүүмэн бүртэлзээд л...
Хаанаас ч юм бэ чи ирж л яваа санагдаад л...
Гэнэхэн, сэхүүхэн миний л манант өдөрүүд
Гэм зэмгүйхэн омголон нэгэн бардамнал...
Гэрэл сүүдэрийн алинд нь ч тод байх оршихуй
Гэгээн тунгалаг усны долгио бүхэнд ургана...
Аялах дуртай дуу минь үнэн сайхан үгтэй
Амин зүрхний чи минь төлөв Монгол царайтай
Хамаг үгээ хэлсэн зүрх минь энэ л нуураа эргээстэй
Хальтарсан газарийнхаа тоосноо л хайраа хадгалах юмдаа....................

Сэтгэгдэлүүд:
Duugai hayad yavahdaa dursamjaa avaad yavahgui dee...
Сайхан шүү сайхан. Нуураа эргэлгүй олон намрыг өнжөөж дээ.
Ямартай ч эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг хүргье.
Сэтгэгдэл үлдээх: