Санасан сэтгэл минь хэвээрээ...

Санасар хорвоо тэнхлэгээ хэдэнтээ тойровч

Сар оддынхоо дунд янзаараа

Салаа замын эрхэнд өнгө өнгөөн дагасан ч

Санасан сэтгэл минь хэвээрээ...

Эгшисэн зүрх минь холд тэмүүлэвч

Эрхэлж чамдаан туниастай

Энхрий царайг чинь санахадаа

Эрэвгэр нүд минь нулимастай...

Дорнын цэнхэр харгуйг санаа алдан ширтээстэй

Дотнохон чиний дүр тэнгэрийн хаяанаа зураастай

Гэнэхэн насны эрт ирсэн учиралаа

Гэрэвшисэн бодолын оройтож хэрсүүжсэн ухааралаа...

Зүггүй гэнэн нас,анзаараагүй бүхнээ

Зүрхэн цэцгээр эрхи хэлхэж шувуудаар дайя

Залуугиййн бадаг,хонгор амраг минь дээ

Зүрхэнд минь чи бүтнээрээ оршиж явдагаа

Энхрий царайг чинь санахдаа

Эрэвгэр нүд минь нулимастай...

Сар оддын дунд янзаараа

Санасан сэтгэл минь хэвээрээ...

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2008-11-05 23:03:19
dajgui shuu. gegeeleg ym

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 


Powered by