2008-11-19 00:53:25
Ирсэн замыг минь хааж зэрлэг ургамал тарьчихаад
Итгэлиийн дууг минь таслаж,гунигын аяз хөглөчихөөд
Инж,хадаг,булгыг зүүсгэл сэлттэй нь буцаачихаад
Инээж л явах юмдаа хонгор минь...
Хэзээнээс мэлмэрэмтгий нүдийг минь
Хэн гуайн инээдээр солиход чинь
Ихэрлүүлж гишгэсэн мөрөн дээр минь
Ишгүй харгана ургачихаж...
Энэ л зуны усгүй борооноор
Эвлэж, өндийж өөрөө ургасан харгана
Эргэх 4 улиралд сарнай болж хувирахгүй
Энэ лав надад өгөх чиний нөгөө бэлэг чинь байх...
Ирмэх,сэмрэхийн хооронд алтан үгээ мартчихаад
Инээж л явнуу хонгор минь...
Инээж л яв даа...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: