Аз жаргалын эрэлчин - Шинэ бичлэгүүд http://jinjiimaa.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Feb 2009 00:26:25 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Дурлалын нуур]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139501 Дурлалын нуурны хөвөөнөө бодол амсхийж саатлаа

Дутуу бүхэндээ хорогдон эргэн хурган үдэллээ

Долоон бурхан нуурын долгионд буучихаж

Дотнохон дүрийг чинь тэнд бас зурчихаж...


Доголон нулимасаа хуурамч инээдэндээ зангидавч

Дурсамж хийгээд зөгнөлөө бодохуй,элс самаран үймэрмээр...

Тамираан тасартал гүйлдэн ус үсчүүлэн нааддагсан...

Танхил гэнэн насаа, нуурийн хөвөөнд гээж дээ...


Дүнсгэр жаахан нуур нөхөрлөл нэхэн булингартана...

Дууны сайханыг аялах гэтэл хоолой дутаад хүрсэнгүй ээ

Харц татам залуус үүгээр түүгээр хөшилдөнө

Хайрлан дурлаюу гэтэл чамаар дутаад чадсангүй ээ


Халгих голын цалгиа үүмэн сүүмэн бүртэлзээд  л...

Хаанаас ч юм бэ чи ирж л яваа санагдаад л...

Гэнэхэн, сэхүүхэн миний л манант өдөрүүд

Гэм зэмгүйхэн омголон нэгэн бардамнал...

Гэрэл сүүдэрийн алинд нь ч тод байх оршихуй

Гэгээн тунгалаг усны долгио бүхэнд ургана...


Аялах дуртай дуу минь үнэн сайхан үгтэй

Амин зүрхний чи минь төлөв Монгол царайтай

Хамаг үгээ хэлсэн зүрх минь энэ л нуураа эргээстэй

Хальтарсан газарийнхаа тоосноо л хайраа хадгалах юмдаа....................

 

 

]]>
Tue, 10 Feb 2009 00:26:25 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139501
<![CDATA[Эмзэглэн,эмзэглүүлэн байж нэг л үнсье!!!....]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139481 Эгшисэн зүрх минь хатчихаагүй л юм байна

Эрэвгэр нүдээ ирмээд инээсэн

Эхнэртэй залуугийн харцанд

Эрхгүй нэг би бүдэрчихлээ...


Нууцхан амраг гэдэг хэзээ ч жаргадаггүй гээд

Нуугдаж уйлчихаад нулимасаа арччихлаа

Нулимас дагуулсан зовлонг төгсгөх гэж

Нуурын гүнрүү догдлолоо чулуудчихлаа...


Хачин гуниг зүрхэнд үерлэж

Хайрлаж болохгүйн гачлантай эвлэрнэ

Хамгийн сайхан эрчүүд минь цөмөөрөө

Ханьтай, үртэй л байх юм даа...


Энхрийлэл,хайраараа намайг догдлуулсан ч

Эхнэртэй залуу минь чи бүүр явдаа!!!

Эрхэмсэг гоог олж харсан нүдэн дээр чинь л

Эмзэглэн ,эмзэглүлэн байж нэг л үнсъе,уучил!!!!...

 

]]>
Mon, 09 Feb 2009 23:26:28 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139481
<![CDATA[Үнэнээр нь амсаад үхэхсэн...]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139046 Хээрийн цэцэгсийн дэлбээ

Салхи бараадсаар хагдарчихаж

Хэнэггүй гэнэн ааль

Зовлонд дарагдаад зэвэрчихэж...

Хээнцэр гоо төрх минь

Гунихын аясаар гундчихаж...

Хэн нэгэн намайг хараад

Зүрх алдан догдолохоо больчихож...

Хаашаа ч явсан цуг гэж

Хашгирч явсан нэгэн

Хаа нэгтээ таарахдаа

Танихгүй зөрдөг болчихож....


Үхтэлээ үнэнч гэж зоргоороо амладаг ч

Үеийн үед худлаа л байдаг энэ хайрыг

Үгээгүй ядуу ч бай.өвчтэй зовлонтой ч бай хамаагүй ээ

Үхэхийн өмнө ядаж,үнэнээр нь амсаж нэг үзэхсэн!!!!

 

 

]]>
Sun, 08 Feb 2009 22:48:42 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139046
<![CDATA[Намарын сүүлчийн бороо]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139040 Хоног өдөрийн өмнөөс л үнэртсэн

Холын бороо наашилсаар зүсэрлээ

Хойтон жилийн нар хурыг зөгнөнө үү

Хэнз бороо устай дуутай шуугилаа.

Нарны нулимасуу гэмээр шаагим халуун бороо

Навчис бүжиглүүлж,тэнгэр уйлуулан асгарлаа...

Намарын сүүлчийн л бороо байх даа,

Нар аль эрт буцчихсан юм чинь дээ...

Цасны өмнөх бороо........... уй эргээвч

Цаанаа л учиртай.............. энэ удаад,

Аяз ,эгшигэн салхи сэрчигнээд л...

Аниргүйд чимээрхэнэ.............

Айсуй баярын зөн

Хөндүүр зүрхэнд үйнэ...

Амин зүрхний чи минь

Хүрээд ирдэг байгаа...


2008.10.28 нд....

]]>
Sun, 08 Feb 2009 22:28:55 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=139040
<![CDATA[Шинэ оны мэнд хүргъе!]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=119490

Гэрлэн цэцэг шoнийн тэнгэрийг гоёж

Гийх оддыг баярын бvжгэнд урих шиг

Гацуурын мoчирт саа инээмсэглэн мoнгoрooд

Газар дэлхийг цасан ширхэг бvрхэнэ

Чиний минь инээдэнд хуучин он улирлаа

Шинэ жилийн мэнд хvргэе хайрт минь

Очтон цацрах шoнийн тэнгэрийг гангалж

Оддын тэндээс болрын vртэс бударна

Оргилуун дарс мoсoн жүнзэнд хooсoрч

Орчлон хорвоог цасан охид бvрхэнэ

Чиний минь инээдэнд хуучин он улирлаа

Шинэ жилийн мэнд хvргэе хайрт минь

Амтат бялуу баярын ширээг чимж

Анивчих гэрэл номин шилмvvсэнд туяарна ...

Шинэ жилийн мэнд хvргэе хайрт минь

Шинэ ондоо та бvхэн минь хамгийн

аз жаргалтай яваарай!!!

]]>
Fri, 02 Jan 2009 01:04:01 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=119490
<![CDATA[*****]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=107657 Sat, 06 Dec 2008 22:41:27 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=107657 <![CDATA[***]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=107646

]]>
Sat, 06 Dec 2008 22:17:29 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=107646
<![CDATA[Мянган жилийн нүүдэлд...]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=106893

Шүлэгийн мориндоо дөрөөлж,чиний араас давхиж

Шүүдэр буусан талаар 1000н жил довтоллоо

Мянган жилиийн нүүдэлд ганц л заяасан амраг минь

Миний нутагт унасан сарны нулимас юмшүү чи!

Нартын энэхэн амьдарлаас дусал нулимас шиг тасарлаа ч

Найраг шүлэгийн минь мөрүүдэд мөнхөрч үлдэх бадаг юм шүү чи!

]]>
Fri, 05 Dec 2008 22:21:54 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=106893
<![CDATA[Хувь ганцхан чи минь...]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=104822

Өлмийгөө өргөн байж чамайгаа үнсэх сайхан

Өөр ертөнцөд одсон юм шиг гэгээн агшиныг эдэлдэг

Үл ялимагхан бөхийсхийн хацараа өгөх чинь сайхан

Өдөрийн од шиг тохиосон миний л ганцхан амрагаа!

Гал залуугийн чинь хийморь хэвээрээ байхад

 Гандсан гундсан үгээр өөрийгөө бүү элээ!

Үлээх салхи,хур бороонд ч гандаагүй

Үзэмжийн чинь өмнө сэтгэл бахдаж явдаг шүү би!

Хурмастын хишиг,нартын ерөөлөөр учирсан

Хувь ганцхан чи минь ээ!

Дээдийн жаргал,дэлгэрхэн бүхнийг чамдаа амлаагүй ч

Дэргэд чинь би уйтгар гунигийг мартдагаа...

]]>
Mon, 01 Dec 2008 21:23:57 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=104822
<![CDATA[Хүслэн]]> http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=102673

]]>
Thu, 27 Nov 2008 23:41:51 +0800 http://jinjiimaa.blog.banjig.net/post.php?post_id=102673